|
|
|
"Маргааш бидэнд баталгаа өгөөгүй тул өөрт байгаа бүхнээ одоо гаргаарай." - Тим Күүк |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 38,424.28 нэгжид хүрч 4.62%-ийн өсөлттэй хаагдлаа. Монгол улсын 11-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 8.6%, сарын өмнөх мөн үеэс 0.8% тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин 2022 оны 11-р сард 14.5% гарсан бол 2023 оны 11-р сард 8.6% болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.9%-иар буурсан байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын хувьцааны зах зээл үргэлжилсэн өсөлтөө хадгалж 6-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй боллоо. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол эрчим хүчний салбаруудын хувьцаанууд уналттай байлаа. Эрчим хүчний салбарын хувьцаануудын ханш уналттай байхад газрын тосны үнэ баррель нь 80 ам.доллароос доош орсон нь голлон нөлөөллөө. Газрын тосны ханш 2023 оны 7-р сараас хойших хамгийн доод ханшиндаа хүрсэн юм. Мэргэжилийн хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны (AI) салбарын ирээдүйд өөдрөг хүлээлттэй байгаа билээ. Үүний дагуу өнгөрөгч 7 хоногт хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэлийн 2 компанийн хувьцааны ханш өндөр өсөлт үзүүллээ. "Google"-ийн толгой компани "Alphabet" текст, код, аудио, зураг, видеог боловсруулах чадвартай "Gemini" хэмээх хиймэл оюун ухааны шинэ загвараа өнгөрөгч 7 хоногт танилцуулсны дараа хувьцааны ханш нь 5%-иар өслөө. Мөн "Advanced Micro Devices компани" шинэ үеийн "AI" чипийг худалдаанд гаргаснаа зарласан бөгөөд тухайн өдөр хувьцааны ханш 10%-иар өслөө.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Инфляцын түвшний бууралт болон бондын өгөөжүүд буурч байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Ийнхүү зах зээл 4 дэх 7 хоногоо дараалсан өсөлтийг үзүүлж байна. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.33%, STOXX Europe 600 индекс 1.30%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Европын төв банкны удирдах зөвлөлийн гишүүн Изабель Шнабель Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа сүүлийн байдлаар инфляцын түвшний хандлагыг харгалзан үзвэл бодлогын хүүг зайлшгүй өсгөх шаардлага үүсээгүй байна хэмээн онцоллоо. Евро бүсийн инфляцын түвшин сүүлийн 3 сард огцом буураад байгаа юм.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkie 225 индекс 3.36%, TOPIX индекс 2.44%-ийн тус тус уналттай хаагдлаа. Зах зээл уналттай байхад Япон улсын эдийн засаг 2023 оны 3-р улиралд жилийн өмнөх мөн үеэс 2.9% агшсан үзүүлэлттэй гарсан нь гол нөлөөг үзүүллээ. Япон улсын иений ханш өнгөрөгч 7 хоногт ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 149 иентэй тэнцэж арилжаалдагдаж байсан бол өнгөрөгч 7 хоногт 144 иентэй тэнцэж иен ам.долларын эсрэг чангарлаа. Японы төв банк мөнгөний хэт зөөлөн бодлогоо өөрчлөх төлөвтэй байна гэх дохио иений ханш ам.долларын эсрэг чангарахад нөлөөллөө. 1 ам.доллар 144 иентэй тэнцэж арилжаалагдсан нь сүүлийн 4 сарын хамгийн доод түвшин юм.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ Зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог Moody's агентлаг БНХАУ-ын эдийн засгийг хэтийн төлөвийг харгалзаж тус улсын гадаад өрийн зээлжих зэрэглэлийг өнгөрөгч 7 хоногт "тогтвортой" төлөвөөс "сөрөг" болгож буурууллаа. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөгч Shanghai Composite индекс 2.05%, CSI 300 индекс 2.40%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. |
Дэлгэрэнгүй |
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ "Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 12 сарын 04-нөөс 2023 оны 12 сарын 08-ний өдрүүдэд 5 удаагийн бондын арилжаа зохион байгуулж, нийт 1,628,850,000 төгрөгийн арилжаа хийсэн байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээнүүд сайн гарсан болон хүүгийн түвшин буурах хүлээлт нэмэгдсэнээр тус улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.10%-д хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй |
|
|
|
БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ |
|
Захиалга өгөх |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2023.12.08
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18 дахь хэсэг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг, “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.28, 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Дэлгэрэнгүй |
“ХААН БАНК” ХК-ИЙН ГАРГАСАН "НОГООН БОНД"-ЫН АНХАН ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ 2023.12.06
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/99 тоот тушаалын дагуу "ХААН Банк" ХК-ийн “Ногоон бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээж авахаар боллоо. Дэлгэрэнгүй |
|
ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ИНФЛЯЦ 11 ДҮГЭЭР САРД 8.6 ХУВЬ БОЛЖ СААРАВ 2023.12.08
11 дүгээр сард Монгол Улсын инфляц 8.6 хувьтай гарснаар сүүлийн 25 сарын хугацаанд хоёр сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдлаа. Инфляц 2022 оны 11 дүгээр сард 14.5 хувь, энэ оны аравдугаар сард есөн хувьтай байсан юм. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 8.6 хувийн 3.6 нэгж хувийг нь дангаараа бүрдүүлсэн байна. Дэлгэрэнгүй
НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСӨВТ ₮2.6 ИХ НАЯДЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТӨСӨВЛӨВ 2023.12.06
Нийслэлийн хөрөнгө оруулалтын зардалд 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлснээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум төгрөг, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Дэлгэрэнгүй |
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт | Дилер |
|
|